Москва хотын захирагчид нэр дэвшигчид тодорч байна

Москва хотын захирагчийг тодруулахажил тус улсын хувьд нэлээд чухал асуудал болоод байна. Хотын даргад Алексей Навальныйг нэрийг нь дэвшүүлэхээр санал болгож буй. А.Навальный Ардын эрх чөлөө намын гишүүн биш.

Гэсэн ч тэрбээр нэрийг нь дэвшүүлэхийг зөвшөөрчээ. Гэхдээ намын юм уу хувь хүний санаачил гаар бус, харилцан тохиролцож байж ийм шийдвэр гаргахаар болсон гэнэ. Москва хотын захирагчийн сонгууль есдүгээр сарын найманд болох юм. Одоо уг албыг хашиж байгаа Сергей Собянин хугацаанаасаа өмнө огцрох хүсэлт гаргасан ч сонгуульд “Нэгдмэл Орос” намын өмнөөс биш бие дааж нэрээ дэвшүүлэх сурагтай байна. Гэхдээ энэ талаар эцсийн шийдвэр гаргаагүйгээ С.Собянин энэ сарын есөнд “Россия I” сувгаар мэдэгджээ. Москва хотын захирагчаар урьд нь ажиллаж байсан Юрий Лужков ч өрсөлдөж магадгүй гэх чимээ бас дуулдав. Ийм үйлдэл хийхийг хувьд хуульд хориглоогүй аж. “Бүрэн эрхийг нь Ерөнхийлөгч түдгэлзүүлсэн хүн хоёр жилийн дараа дахин сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй” гэж Москва хотын Думийн дарга Владимир Платанов мэдэгдсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ