Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

09.00 цагт: "Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016" Шангри Ла зочид буудалд болно. Форумд 21 аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дарга нар оролцоно. Мөн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд болон НҮБ-аас төлөөлөгч оролцож илтгэл тавина.
10.00 цагт: Оюутны эрхийг хамгаалах дэлхийн өдрийн хүрээнд "Оюутан оюутнаа дэмжих уулзалт"-ыг Төрийн ордонд зохион байгуулна.
11.00 цагт: Их Британийн Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх “GREAT” төслийн захирал Конрад Бөрд “Great” төслийн ололт амжилт болон туршлагын талаар хувийн хэвшил, хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгч, санал солилцоно. Хэвлэлийн бага хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.
11.00 цагт: Замын цагдаагийн газрын өмнөх талбай дээр "Зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэнд нь хохирсон иргэд"-ийн дуу хоолойг олон нийтэд хүргэх хэвлэлийн хурал болно.
11.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд Далай ламын Монгол дахь айлчлалын тухай Монголын Бурхан Шашины шинэ төвөөс мэдээлэл хийнэ.
11.40 цагт: МҮХАҮТ-д “Цагаандалай сан”-гийн 15 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Сүү цагаан идээ үйлдвэрлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулах гэж байна.
16.00 цагт: Улаанбаатар чуулгын байранд "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль"-ийг олон нийтэд сурталчлах өдөрлөг болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ