Трампын хуучин гэргий элчин сайд болохыг хүсч байгаа гэнэ

АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн гэргий асан Ивана Трамп БН Чех Улсад америкийн элчин сайд болохыг хүсч байна. Тэрбумтан улстөрчийн гурван хүүхдийг төрүүлсэн тэрийм итгэл хүлээх ёстой гэж үзжээ.

“Намайг БН Чех Улсад суух элчин сайдаар томилох санал тавина. Яагаад болохгүй гэж? Чех хэл бол миний төрөлх хэл, намайг бүгд танина, би Америкт төдийгүй дэлхийд нэртэй хүн. Би Ивана гэдгээрээ нэрд гарсан, Трамп гэдэг овог надад хэрэггүй” гэж Ивана хэлээд, гурван ном бичиж, дэлхийн 24 хэлээр орчуулагдсаныг дурдсан байна.

Ивана 1977 онд Доналдтай сууж, гэвч нөхөр нь жүжигчин Марла Мэйплстэй сүүлэрдэг болсонд цөхөрснөөр 1992 онд салах өргөдөл өгчээ. Марла бизнесмэний дараачийн гэргий болсон юм.

Чехийн ерөнхийлөгч Милош Земаны хэвлэлийн нарийн бичгийн дарга Иржи Овчачек Иванагийн мэдэгдлийг нэгэнт тайлбарлаад, үнэндээ ийм сонголт хийвэл маш сайн сан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Америкийн практикаас үзвэл, мэргэжлийн дипломатчид биш, харин найз нөхөд, нэг ангийнхан болон ерөнхийлөгчийн хамтран зүтгэгчид элчин сайд болдог байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ