Жанет Жексон дараагийн хүүхдээ Майкл Жексон гэж нэрлэнэ
Жанет Жексон дахин хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байгаа ажээ.E!News-ийн мэдээлж буйгаар түүний нөхөр Виссам Ал Мана нь Жанетийн талийгаач ах попын хаан Майкл Жексоныг ихэд хүндэлдэг бөгөөд түүний гэгээн дурсгал болоод, хийж бүтээсэн бүх зүйл, алдар нэрийг нь дахин дуурсгах үүднээс дараагийн хүүхдээ попын хааны нэрээр нэрлэх нь зүйтэй гэж үзжээ.
Дуучин Жанет дахин хүүхэдтэй болохыг тэсэн ядан хүлээж байгаа төдийгүй "10-р сар гэхэд бид та бүхэндээ сайхан мэдээ дуулгана гэдэгт итгэлтэй байна. Бурхан та биднийг ивээг" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ