Трамп анхны айлчлалаа Японд хийнэ
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа Доналд Трамп анхны гадаад айчлалаа Япон улсаар эхлүүлэх болсноо зарлалаа. Доналд Трамп Японд айлчилж тус улсын ерөнхий сайд Шинзо Абэтэй албан ёсны уулзалт хийх юм байна.
Уулзалтаар Вашингтон, Токиогийн харилцааг улам гүнзгийрүүлэх, гадаад худалдааны бодлогыг шинэ түвшинд аваачихаас гадна хамгийн чухал нь хоёр орны батлан хамгаалах салбар дахь бодлогын асуудлаар ярилцах юм.
Доналд Трамп Ази дахь тэр дундаа Япон, БНСУ-ын хойг дахь цэргийн зардлыг танах талаар Ерөнхийлөгчийн кампанит ажлын үеэрээ хэлж байсан бөгөөд энэ уулзалтаар дээрх асуудлыг нэг тийш шийдэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ