Харли Давидсон мотоцилкийг шинэчилжээ

Crown компаний залуус Харли Давидсон мотоцилкийг шинээр дахин загварчилж гаргасан байна. Тэдгээр залуучуудын шинэчлэж буй мотоциклууд нь чанартай материал, шинэлэг технологийг шингээсэн байдгаараа эрэлт ихтэй байдаг ажээ. Та бүхэнд толилуулж байгаа энэ мотоциклийг “The Crowned Stallion” гэж нэрлэсэн бөгөөд студийн дизайнер Уинстон Йегийн хамгийн сүүлийн үеийн бүтээл юм. Үйлдвэрийн мотоциклоос ялгагдахааргүй гайхамшигтай болсон энэхүү мотоциклийг домогт “The Harley Davidson”-ий их бие дээр угсарсан гэдгээрээ онцлогтой ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ