Тамхины гол аюулыг илрүүлжээ

Тамхины талаар баримталж буй бодлого нь тархины нарийн хальсан доогуур цус харвах давтамжийг нэлээд бууруулах боломж олгож байгааг финландын эрдэмтэд илрүүлжээ. Судалгааны дүн “Neurology” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Эмч нар 15 жилийн хугацаан (1998-2012 он) дахь цус харвалтын давтамжийг судалжээ. Цус харвах давтамж тамхичдын тооноос шууд хамааралтай байсан байна. Цус харавсан хүмүүсийн тоо 50-иас дээш насны эмэгтэйчүүдийн дунд 45 хувь, мөн насны эрчүүдийн дунд 26 хувиар цөөрчээ. Ингэхдээ Финландад 15-64 насны тамхи татдаг хүмүүсийн тоо 30 хувиар цөөрсөн байна.

Эрдэмтдийн хэлснээр, судалгааны дүн нь шалтгаан-үр дагаварын харилцан холбоог харуулахгүй байгаа ч, тамхи татахтай тэмцэж байгаа эрх баригчдын хүч чармайлт тархины нарийн хальсан доогуур цус харвах тохиолдлын давтамжийн үзүүлэлтэд нөлөөлсөн нь лавтай юм.

Тархины мяндсан болон зөөлөн давхаргын хоорондох хөндийд артерийн цус хурахыг тархины нарийн хальсан доогуурхи цус харвалт гэж нэрлэдэг юм. Артерийн бүлхэн хагарах юмуу гавлын яс-тархи гэмтсэнээс болоод цус хурдаг байна. 70-аас дээш насны хүмүүсийн 10 хувь нь тархины судасны бүлхэнтэй байдаг ч, энэ нь олонхи тохиолдолд хагардаггүй аж. Харин тамхи татах нь цус харвах эрсдэлийн хамгийн ноцтой хүчин зүйлийн нэг болдгийг судалгаа харуулжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ