Улаанбаатарт 14 хэм хүйтэн

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:ӨнөөдөрАрхангайн зүүн, Булган,Хэнтийн өмнөд, Өвөрхангай, Дундговийн хойд хэсэг, Төв болон Сүхбаатар аймгийн нутгаар цасан шуурга шуурна.Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч, зам даваа хаагдаж, хальтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.

2016 оны 11 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын зүүн, зүүн аймгуудын өмнөд, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, төв болон баруун аймгуудын нутгаар баруун хойноос, зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 13-15 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15градус хүйтэн, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ