Обама Оросыг цэргийн нөлөө бүхий том гүрэн гэж тодорхойлов

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Оросыг цэргийн нөлөө бүхий том гүрэн гэж тодорхойлжээ. Хэвлэлд мэдээлснээр, тэр ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй уулзсаны дараа Берлинд хийсэн хамтарсан хэвлэлийн хурал дээр ингэж мэдэгдсэн байна.
“Оросын талаар миний баримталдаг зарчим намайг ерөнхийлөгчөөр ажилласан эхний өдрөөс хойш өөрчлөгдөөгүй. Орос улс чухал орон, энэ бол цэргийн том гүрэн, бүс нутаг болон дэлхийд нөлөөтэй” гэж Обама хэлжээ.
Оросын талтай оновчтой хамтран ажиллах нь Америкийн эрх ашигт нийцнэ. Гэхдээ хоёр орны харилцаанд одоогоор “бодитой санал зөрөлдөөн” бий гэж тэр дурдсан байна.
Обама, Меркель нарын уулзалтын үеэр оросын эсрэг хориг арга хэмжээг хэвээр байлгах асуудлыг хөндөж ярьжээ.
Түүнчлэн хоёр тал Сирийн асуудал хэлэлцсэн байна. Хэлэлцээ хийх нь Сирийн хямралаас гарах цорын ганц арга замгэж үзэж байгаагаа Барак Обама илэрхийлжээ. Гэхдээ Сирид Оросын баримталж буй бодлого эрс өөрчлөгдөх магадлал бага юм гэж тэр тэмдэглэсэн байна.
Обама Оростой хамтран ажиллахыг өөрийн залгамжлагч Доналд Трампад уриалж, гэхдээ шаардлагатай нөхцөлд түүнд няцаалт өгөх нь зөв хэмээн тайлбарлаж байсныг үүнээс өмнө мэдээлж байсан билээ. “Хэрвээ бид дэлхийн олон чухал асуудлыг шийдвэрлэхийг хүсч байгаа бол Оростой хамтран ажиллах нь манай ашиг сонирхолд нийцнэ” гэж америкийн одоогийн төрийн тэргүүн онцлон тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ