Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

  1. 10.00 цагаас НИТХ-ын нэгдсэн хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. 2017 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл батална.
  2. "Шинэ сувилагчийг дадлагажуулах нь" сэдэвт сургалт 10.00 цагт ЭМЯ-ны Б танхимд болно. Сургалтад НЭМГ-ын харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын 140 шинэ сувилагч, ахлах сувилагч нар оролцоно.
  3. 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Чингис Хааны Дэлхийн Академийн 20 жилийн ойн талаарх Хэвлэлийн бага хурал болно.
  4. Дэлхийн жорлонгийн өдрийг тохиолдуулан Монголын Багш-Эцэг эхийн холбооноос Ариун цэврийн өрөөг яаж хүүхдэд ээлтэй болгох талаар танилцуулгыг Нацагдоржийн номын сан дээр 11.00 цагт хийнэ.
  5. 11.00 цагт МҮХАҮТ-ын 404 тоот хурлын өрөөндМҮХАҮТ-ын УЗ-ийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш нар Entreprenuer 2016 арга хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагууд ямар шалгуур номинацаар оролцох болон мөнгөний бодлого, валютын ханшийн талаар мэдээлэл хийнэ.
  6. 12.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Чөлөөт бөхийн холбооноос мэдээлэл хийнэ.
  7. “Хүүхдийн эрх, хамгаалал” нээлттэй хаалганы өдөрлөг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар өөрийн байран дээр болно.
  8. Хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үзүүлж буй үйлчилгээ, хийгдэж буй ажлын талаар иргэдэд НХГБХГ-ын 107,109, 111 тоотод мэдээ, мэдээлэл өгнө.
  9. Үндэсний хөгжлийн газраас Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгч нарын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ