Дэлхийн гол гол орны удирдагчид ямар цалин авдаг вэ?

Төрөлжсөн “Statista” сервистэй хамтран францын “Les Echos” сонины гаргасан жагсаалтаас үзвэл, жилдээ 400 мянган долларын цалинтай АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамауг жагсаалтын эхэнд бичигдсэн байна.
Жагсаалтын хоёрт Канадын ерөнхий сайд Жастин Трюдо оржээ. Түүний жилийн цалин нь 260 мянган доллар гэнэ. Германы канцлер Ангела Меркель Европын хамгийн өндөр цалинтай удирдагч болж, 234 мянган ам. доллараар гуравт бичигджээ.
4/ ӨАБНУ-ын төрийн тэргүүн Жейкоб Зума (223 мянган ам. доллар),
5/ Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй (215 мянга),
6/ Францын ерөнхийлөгч Франсуа Олланд (194 мянган ам. доллар) удаалсан байна.
...
9/ Оросын ерөнхийлөгч Владимир Путин 136 мянган ам. доллараар,
10/ Италийн ерөнхий сайд Маттео Ренци оржээ. Тэрээр 125 мянган ам. долларын цалин авдаг байна.
Энэхүү жагсаалтыг гаргахдаа дэлхийн “нөлөө бүхий” улсуудын удирдагчдын жилийн цалинг 2016 оны мэдээллийг үндэс болгож, тэдний бусад эх сурвалжаас олсон орлогыг тооцоогүй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ