Дээрхийн гэгээнтэн 16:00 цагт Улаанбаатарт ирэхээр болжээ

Өнөөдөр Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламын Монгол дахь айлчлал эхэлнэ. Айлчлалын талаар өчигдөр Гандангтэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албанаас мэдээлэл өгсөн бөгөөд энэ үеэр Дээрхийн гэгээнтнийг өнөөдөр 20:00 цагийн орчимд Чингис хаан нисэх буудалд бууна гэж байсан юм. Тэгвэл товлосон цаг нь наашилж 16:00 цагийн үед газардахаар болжээ. Далай ламын айлчлалыг зөвхөн Монголын үндэсний олон нийтийн телевиз сурвалжлан, олон нийтэд хүргэх эрхтэй.
Айлчлалын хөтөлбөрийг ЭНД-ээс үзнэ үү.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ