Орон нутгийн замын нөхцөл байдал ямар байна вэ

Өчигдөр баруун зүгийн нутгаар өнөөдрөөс нийт нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарч байна. Салхины хурд ихтэй, агаарын хэм хүйтэрч, хальтиргаа гулгаа үүсч, орон нутгийн замын нөхцөл байдал хүндэрч байгаа тул жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, аюул ослоос сэрэмжлэн, анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна. Ингээд өнөөдрийн байдлаар зарим орон нутгийн замын нөхцөл байдал ямар байгааг хүргэе. Хамгийн сүүлчийн мэдээгээр Сэлэнгийн чиглэлийн зам явган шуургатай, 60-н даваа, 52-н даваа болон бусад давааны замын гадаргуу мөстсөн, Тахилтын даваа цас шуурч, зорчих хэсэг нарийсаж, зам хаагдах байдалтай, Дарханы чиглэлд цас шуурч үзэгдэх орчин хязгаарлагдсан байдалтай байгаа тул ОНЦ ШААРДЛАГАГҮЙ бол тухайн чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна.
А0501 дугаартай Улаанбаатар - Өндөрхаан чиглэлийн авто замд
ПК130-141 ХООРОНД ШУУРСАН, ЗАРИМ ХЭСЭГТ ЦАС ХУНГАРЛАСАН /АВТОГРЕЙДЕР ХУСЧ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА/
ПК141-145-ЫН ХООРОНД БАГА ЗЭРЭГ ХАЛЬТИРГААТАЙ
ПК145-170-ЫН ХООРОНД ШУУРСАН
ПК170-172-ЫН ХООРОНД БАГА ЗЭРЭГ ХАЛЬТИРГААТАЙ/ ЦАС ХАЙЛУУЛАХ БОДИС ЦАЦСАН/
ПК172-174-ЫН ХООРОНД ХЭВИЙН
ПК174-175-ЫН ХООРОНД ХАЛЬТИРГААТАЙ /ЦАС ХАЙЛУУЛАХ БОДИС ЦАЦСАН/
ПК175-177-ЫН ХООРОНД ХЭВИЙН БАЙДАЛТАЙ БАЙНА
2016 оны 11 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө А0301 дугаартай УБ - Арвайхээр чиглэлийн автозамд цас шууралгүй орж замын зорчих хэсэг дээр цас, мөс тогтож хальтиргаа гулгаа үүссэн,
Одоогийн байдлаар замын нарийссан хэсгийг цасны машинаар хусаж зорчих хэсгийг өргөсгөж байна.
Зам даваа хаагдаагүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн.
Улаанбаатар - Мандалговь чиглэлийн автозамын зорчих хэсэгт их хэмжээний цас орсныг хусч цэвэрлэсэн.
Булган аймагт цастай байна.
2016 оны 11 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө УБ - Мандалговь , Өндөрдов - Зуунмод - Налайх чиглэлийн автозамд цас шууралгүй орж замын зорчих хэсэг дээр цас мөс тогтож хальтиргаа гулгаа үүссэн;
А0501 дугаартай Улаанбаатар - Өндөрхаан чиглэлийн автозамд мөн 2016.11.17-ны оройноос 2016.11.18-ны өглөө хүртэл цас орсны улмаас хальтиргаа гулгаа их байгааг анхаарна уу.
Одоогийн байдлаар зам даваа хаагдаагүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэжилж байна.
Замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоорой.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ