Хэрвээ тамхиа хаяж чадахгүй бол...

Тамхичид тодорхой хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээр бие махбодио никотиноос цэвэрлэж болно. Эрүүлмэндэд хор учруулдаг зуршлаасаа нэгмөсөн салах нь илүү дээр гэдэг нь мэдээж, гэвч тамхи татсанаас учирдаг зарим үр дагаврыг багасгаж болно.
Никотиныг биеэс шингэний тусламжтайгаар гадагшуулж болно, ногоон цай юмуу зүгээр л ус ахиухан уу. Үүнээс гадна, никотин нь биеийг хуурайшуулдаг. Тиймээс тамхичид ерөөс ахиухан шингэн уух хэрэгтэй. Таны хоол, унд хэдийчинээ тэнцвэртэй байна, тамхи таны биед бага хохирол учруулах болно.
Аминдэм болон эрдэсийн тэнцвэрийг бас сэргээх хэрэгтэй. Тодруулбал, үүнд лимон болон киви туслана. Эдгээр жимсийг өдөр бүр хэрэглэх нь дархлааны тогтолцоог үлэмж сайжруулна. Биеэс никотиныг гадагшлуулахын тулд фолийн хүчил агуулсан бүтээгдэхүүн ахиу хэрэглэх хэрэгтэй. Жишээлбэл, энэ нь бичил элементүүдээр баялаг бууцай, цэцэгт байцаа юм.
Тамхичдын хувьд байнга шахуу илэрдэг хуурай, баргар арьсанд ч бас санаа тавих хэрэгтэй. Шинэ лууван арьсыг сэргээж, эрүүлжүүлэхэд туслаж, түүнчлэн аминдэмүүдийн дутагдлыг нөхнө. Хэрвээ та уушгийг балладаг хорт зуршлаасаа салж чадахгүй байгаа бол өдөрт татдаг янжуурын тоог цөөрүүлэхийг бод. Ингэснээр та эрүүл мэндэд хамгийн их хор хохирол учруулдаг никотины хэмжээг багасгах болно.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ