Энэтхэгт галт тэрэг сүйрч, амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байна

Энэтхэгтням гарагийн үүрээр галт тэрэгний осол болсны улмаас улмаас 90 гаруй хүн амь үрэгдэж, бэртэж гэмтсэн хүний тоо 150-иас даваад байна. Энэтхэгийн телевизийн NDTV сувгаар ингэж мэдээлжээ.

Канпур хотын хавьд галт тэрэгний 14 вагон зам төмрөөсөө гарсан байна. Аврах ажил үргэлжилж, хүнд техник, түүний дотор автокран хэрэглэж байгаа ажээ. Амь үрэгдсэн болон бэртэж гэмтсэн хүний тоо бас нэмэгдэж болохоос эрх баригчид болгоомжилж байна.

Хүмүүс унтаж байсан, орон нутгийн цагаар үүрийн гурван цагт осол болжээ.

Энэтхэгт төмөр замын осол байнга гардаг бөгөөд олонхи нь хүний алдаа юмуу хуучирсан техник гацсанаас болдог байна. Харин саяны осол юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байна.

С.Инда

.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ