Саркози улс төрөөс явахаа мэдэгдэв

Францын хуучин төрийн тэргүүн урьдчилсан санал хураалтын эхний шатанд ялагджээ

Францын ерөнхийлөгч асан Николя Саркози улс төрөөс явж байгаагаа мэдэгдэв гэж РИА Новости агентлаг уламжилжээ.

“Ийнхүү хувийн амьдралдаа илүү анхаарал хандуулж, улс төрөөс хөндийрөх цаг ирлээ. Франц улсад, эх орон нэгтнүүддээ амжилт хүсье” гэж Саркози хэлсэн байна.

Ням гарагт Саркози урьдчилсан санал хураалтын эхний шатанд барууныхан болон төвч үзэлтнүүдэд ялагджээ.

10 229 хэсгийн 8400-д санал тоолсон дүнгээс үзвэл, Саркози 22,1%-ийн санал авч, хоёр дахь шатны санал хураалтад орохгүй болж байна.

Ерөнхий сайд асан Франсуа Фийон 44,0%, ерөнхий сайд асан Ален Жюппе 2,81 хувийн санал аваад байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ