Кабулд дээд шүүхийн гадаа томоохон дэлбэрэлт болов

Афганиситаны нийслэл Кабул хотод амиа золиослогч этгээд дээд шүүхийн гадаа бөмбөг тэсэлжээ. Дэлбэрэлтийн улмаас 16 хүн амь насааалдсан хэмээн хотын цагдаа нармэдээлж байна. Амиа золиослогч этгээд шүүхийн гадаа автобус дэлбэлсэн юм.Хүчтэй дэлбэрэлтийн үед амиа алдагсдын дотор шүүгч нар ч байсан ажээ.
Одоогоор чухам ямар хүмүүс энэ хэргийг үйлдсэн нь тогтоогдоогүй байгаа бөгөөд Талибанчууд үйлдсэн байх хэмээн үзэж байгаа гэнэ. Энэ долоо хоногт тус улсын нийслэлд болсон хоёр дахь том дэлбэрэлтбайлаа.Үүний өмнө Кабул хотын нисэх онгоцны буудалд ширүүхэн тулаан болжмөн олон тооны хүн амь насаа алдсан.
Дээд шүүхийн байрнаас хэдхэн зуун метрийн зайд АНУ-ын элчин байрладаг. Түүнчлэн тус улсад байрлада НАТО-ын төв штаб бий.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ