Тони Блейр Монгол Улсын Засгийн Газрын зөвлөхөөр ажиллана


Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайд, Хөдөлмөрийн Намын дарга асан Тони Блейр Монгол Улсын Засгийн Газрын зөвлөхөөр ажиллахаар болсон тухай Английн http://www.telegraph.co.uk сайт мэдээлсэн билээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 22-д тэрээрМонголд айлчлах үеэрээ энэталаар ярилцаж, аман хэлбэрээр эхний тохироогоо хийсэн аж. Тони Блейр ажлаа өгснөөсөө хойш нийгэм, улс төрийн зөвлөгөө өгдөг компани байгуулсан бөгөөд өмнө нь Казакстан, Колумби, Кувейтын Засгийн газарт зөвлөгөө өгч байжээ. Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн дараа Тони Блейртэй Монгол Улсын Засгийн Газар гэрээ байгуулж, албан ёсоор хамтран ажиллаж эхлэх гэнэ.
Э.Мягмар
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ