Японы зүүн хойд нутагт дахин газар хөдлөв

Пүрэв гарагт Японы зүүн хойд нутагт 6,1 магнитудын газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт Фукусима мужаас зүүн тийш, тийм ч гүнд биш байсан учир цунами үүсэх аюул байж болохыг сэрэмжлүүлсэн байна.
Японы цаг ууурчдын мэдээлж байгаагаар, үүсч болох цунамийн өндөр шалихгүй байх бөгөөд эвдрэл учруулахгүй гэж хэвлэлд уламжилж байна. Газар хөдлөлтийн үед Японы атомын станцууд хэвийн ажиллаж байгааг эндхийн цахилгаан станцуудын оператор-компаниуд мэдээлжээ. Тухайлбал, “Токио электрик пауэр” компанийн мэдээлснээр, газар дорхи түлхэлт “Фукусима-1” АЦС-д ямар ч горимын бус байдал үүсгээгүй байна.
Японы 17 муж, тухайлбал Фукусима, Мияги, Иватэ муж болон нийслэлийн бүс нутагт чичирхийлэл мэдрэгджээ. Газар хөдлөлтийн голомт хоёр өдрийн өмнө 7,3 магнитудын газар хөдлөлт болсон тэр газарт байгаа аж. Түрүүнд нь тус орны үндэсний ус цаг уурын газар дахин хүчтэй түлхэлт болж болохыг сэрэмжлүүлж байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ