Жирэмсэн эмэгтэй дээшээ харж хэвтэх аюултай гэжээ

Жирэмсний есөн сартайбайгаа эмэгтэйчүүдэд дээшээ харж хэвтэхээс түдгэлзэхийг Шинэ Зеландын Оклендын их сургуулийн эмч нар зөвлөжээ.

Жирэмсний есөн сартай байгаа эмэгтэйчүүдийн хувьд дээшээ харж хэвтэх нь амьгүй хүүхэд төрүүлэх өндөр эрсдэл дагуулдагийг тэд дурджээ. Эмч нарын үзэж байгаагаар, ургийн зүрхний агшилтын давтамж өөрчлөгдөж, цусанд ордог хүчилтөрөгчийн хэмжээ буурдаг нь үүний шалтгаан болдог байна.

Эрдэмтэд жирэмсний 7-9 сартай байгаа 29 эрүүл эмэгтэй болон хүүхдийн зүрхний агшилтын давтамжийг ажиглажээ. Цаашид тэд унтах өөр байрлал болон ургийн эрүүл мэндэд эхийн байрлалын үзүүлдэг нөлөөг судлахаар төлөвлөж байна. Ингэхдээ Их Британид 227 хүүхэд тутмаас нэг нь амьгүй төрдөгийг судлаачид тэмдэглэжээ.

Жирэмсэн эмэгтэй стресст орох нь цаашдаа хүүхэд насанд хүрсэн хойноо танин мэдэхүйн болон сэтгэл түгших асуудалтай болж мэдэхийг түрүүнд нь америкийн эрдэмтэд мэдээлж байсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ