Хятад, Тажкистаны хилд хүчтэй газар хөдлөжээ

Хятад, Тажикитстаны хил орчимд хүчтэй газар хөдлөснийг АНУ-ын геологийн алба мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн магнитуд нь Рихтерийн шаталбараар 6,5 балл байжээ. Газар дор түлхэлт болсныг арваннэгдүгээр сарын 25-ны баасан гарагт бүртгэгдсэн тухай “Российская газета” сонинд мэдээлсэн байна.

Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны ойролцоо Тажкистанд мөн л хүчтэй газар хөдлөжээ.Түүний голомт Каракуль нуураас 50 километрт, 12 километрын гүнд байсан байна.Гэхдээ байгалийн гамшигийн хүч болон түүний үүссэн гүний тухай мэдээ өөр өөр байгаа ажээ. Тухайлбал, газар хөдлөлтийн хүч 6,8 баллын хүчтэй, голомт нь 40 километрийн гүнд байсан гэсэн мэдээг Европын Газрын дундад тэнгисийн чичирхийлэл судлах төв дурдсан байна.

Одоогийн байдлаар эвдрэл болсон, хүний амь нас үрэгдсэн тухай мэдээлэл ирээгүй байна. Хятадаас мөн энэ тухай мэдээлэл байхгүй байна.Газар хөдлөлт БНХАУ-ын хилээс холгүй болсон бөгөөд Хятадад ч чичирхийлэл мэдрэгдсэн байх учиртай ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ