Фидель Кастро нас нөгчив

БН Куба Улсыг хэдэн арван жил тэргүүлж байсан Кубийн хувьсгалын удирдагч Фидель Кастрол нас нөгчжээ. Кубийн албан ёсны мэдээллийн агентлаг – Пренса Латина агентлаг ингэж мэдээлсэн байна.
Фидель Кастро 11 дүгээр сарын 25-ны баасан гарагийн орой 90 настайдаа таалал төгсжээ.
Кубийн төрийн тэргүүн Рауль Кастро үндэсний телеизээр үг хэлэхдээ, ахыгаа нас нөгчсөн тухай мэдээлсэн байна. Хувьсгалын удирдагчийн цогцсыг өөрийнх нь хүссэнээр чандарлана гэж тэр хэлжээ.
Оршуулгын тухай ойрын үед зарлах гэнэ.
Фидель Кастро 1950-иад онд дарангуйлагч Фульхенсио Батистагийн дэглэмийн эсрэг тэмцлийг тэргүүлсэн юм. 1959 онд хувьсгал ялсны дараа тэр улс орныг халаагүй удирдаж байсан билээ. 2006 онд түүний бие муудсан учир эмнэлэгт хэвтүүлж, удаан хугацаагаар эмчилсэн байна. 2008 онд бүх албан ёсны тушаалыг түүний дүү Рауль авсан юм. Фидель Кастро наймдугаар сарын 13-нд 90 нас хүрчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ