Хуанита Кастро ахынхаа оршуулгад очихгүй

Фидель Кастрогийн охин дүү Хуанита ахынхаа нас барсанд харуусаж байгаа ч, түүний оршуулгад очихгүй. Одоо тэр эмэгтэй 83 настай бөгөөд 1964 оноос АНУ-даж төрж байгааг телевизийн “Россия 24” суваг уламжилжээ. Бусад эгч, дүү нарынхаа адил Фиделийн нас барсанд би харуусаж байна гэж Хуанита Кастро хэлсэн байна. Ингэхдээ тэр Кубад тогтсон улс төрийн тогтолцоог олон арван жилийн турш эсэргүүцэж байснаа дурджээ. Ахыг нь нас барсны дараа кубачууд харилцан ойлголцох арга зам эрж хайж эхлэх ёстой гэдэгт тэрээр найдаж байна.
Тус оронд 9 өдрийн гашуудал зарлажээ. Гашуудал 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Кубачууд даваа гарагаас Фидель Кастротай албан ёсоор салах ёс гүйцэтгэж эхэлнэ.
Фидель Кастрогийн гэрээслэсний дагуу түүний цогцосыг чандарлах юм. Оршуулгын ёслол Сантьяго-де-Куба хотод болно. Энэ нь Кастрогийн төрсөн тус орны өмнөд нутгийн хот юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ