Гал унтраах тусгай зориулалтын машин “СПМ”

Гал унтраах тусгай зориулалтын машин “СПМ” тэсэрч дэлбэрэх бодис бүхий агуулахын галыг унтраах, хүмүүсийг аврах, галын голомтыг устгах, ой, хээрийн түймрээс хамгаалах шуудуу татах зориулалттай. Уг машиныг Т-72, Т-80 танкийн суурин дээр бүтээжээ. Тус машин нь 60 орчим тонн жинтэй. Экипажийн 3 хүн битүү, халуун нэвтрүүлэхгүй бүхээгтэй. Нөөц ус болон гал унтраах бодис 25 м3. Гал унтраах бодисыг 100 хүртэл метрийн зайд шүрших хүчин чадалтай.

Машиныг өндөр хэмтэй халуунаас хамгаалах зориулалт бүхий галаас хамгаалах “Терма” будган бүрхүүлтэй. Галаас хамгаалах бүрхэвч 2 цагийн турш машиныг найдвартай хамгаалахаас гадна галын шууд нөлөөлөл ихсэх тусам машины их биеийг хөргөх тусгай систем ажилладаг. СПМ-ний хуяг 152 мм хүртэл калибрын сумны тэсрэлтээс хамгаална. СПМ-ны урд хэсэгт төхөөрөмжилсөн түрэгч шанага галын голомтыг устгах, газар орныг цэвэрлэх үүрэг гүйцэтгэдэг.

Галын тусгай зориулалтын машин СПМ-ын бусдаас ялгагдах онцлог нь зайнаас удирдах боломжтой. Энэ нь галын онц аюултай нөхцөлд экипаж болон бусад бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ