Кубатай харилцах бодлогыг өөрчлөнө хэмээн сүрдүүлэв

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп өөрийн Twitter-т бичихдээ, Кубатай харилцах бодлогыг өөрчлөнө гэж сүрдүүлжээ.

“Хэрвээ Кубын эрх баригчид ард түмнийхээ ажамьдралыг сайжруулахыг эрмэлзэхгүй бол, би ерөнхийлөгч Обамагийн хүрсэн тохиролцоог цуцлана" гэж Трамп бичсэн байна.

Фидель Кастро өнгөрсөн бямба гарагт нас нөгчсөн юм.Түүнийг нас барсан тухай мэдээг Трамп тайлбарлахдаа, Кастрог “хэрцгий дарангуйлагч” гэж хэлсэн юм. Фидель Кастро нас нөгчсөн нь хэдэн жилийн өмнө эхэлсэн харилцааг хэвийн болгох үйл явцад сөргөөр нөлөөлж болох юмхэмээн таамаглаж байгаагаа өрнөдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд хэдийнэ илэрхийлээд байгаа билээ.

АНУ-ын одоогийн ерхийлөгч Барак Обама 2014 онд Кубад айлчилж, тэнд Рауль Кастротай уулзсан юм. Тэгэхэд хоёр орны удирдагчид харилцааг сайжруулах тухайгаа зарлаад, зарим хориг арга хэмжээг цуцалж, улмаар америкийн зарим компани Кубад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ