Оросын Эдийн засгийн хөгжлийн сайдаар хамгийн залуу хүн томилогдов

Орос Эдийн засгийн хөгжлийн шинэ сайдтай болов. Владимир Путин энэ албан тушаалд Максим Орешкиныг томилжээ.Тэрээр 34 настай. Москва хотод төрсөн, Эдийн засгийн дээд сургууль төгсгөж,Сангийн яамнаас өмнө Төв банк болон хэд хэдэн арилжааны байгууллага, “Росбанк” болон “Тэнгисийн тээврийн банкинд” ажиллаж байжээ.

Залуу, гэхдээ туршлагатай, ажиллах хүсэл тэмүүлэлтэй сайдыг томилсон нь Эдийн засгийн хөгжлийн яам, нийт улс орны хувьд нааштай хүчин зүйл юм гэж Оросын улс төрийн болон бизнесийн төлөөлөгчид үзэж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ