Өнөөдөр хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг тэмцэх дэлхийн өдөр

Хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх дэлхийн өдрийг Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) бий болгосон бөгөөд жил бүрийн зургаадугаар сарын 12-нд тэмдэглэдэг юм. 1997 онд Амстердам, Осло хотод болсон Хүүхдийн хөдөлмөрийн хамгийн муу хэлбэрүүдтэй тэмцэх тухай бага хурал болон Хүүхдийн хөдөлмөрийн асуудлын тухай олон улсын бага хурлын дараа хуанлид шинэ өдөр бий болгох тухай санаа гарчээ. Эдгээр арга хэмжээ нь хүүхдийн хөдөлмөрийг устгах шаардлагатайд олон нийтийн анхаарлыг хандуулсан юм. Энэ үйл ажиллагааг мэдээллийн талаар хангахын тулд статистикийн болон туршилтын судалгаа явуулах шаардлагатай тухай мэдэгдсэн байна. Хүүхдийн хөдөлмөрийн хамгийн муу хэлбэрийг устгах тухай ОУХБ-ын 82 дугаар конвенци хүчин төгөлдөр болсноос хойш өнгөрсөн жилүүдэд ажил хийдэг олон хүүхдэд дэмжлэг үзүүлсэн ч, хийх зүйл бас их байна. Сүүлчийн тоо баримтаас үзвэл, дэлхийд 215 сая хүүхэд ажил хийж, ингэхдээ тэдний 115 сая нь аюултай нөхцөлд ажиллаж байгаа ажээ. ОУХБ-ын гишүүн улсууд 2016 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн хамгийн муу хэлбэрийг устгах зорилго тавьсан юм. Энэ зорилгод хүрэхийн тулд үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, улс төрийн хүсэл зоригийг бэхжүүлэхийн аль аль нь чухал шаардлагатай юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ