Энэ өдөр Орост ерөнхийлөгчийн анхны сонгууль болж байв

1991 оны зургаадугаар сарын 12-нд Орост ерөнхийлөгчийн бүх ард түмний нээлттэй шууд сонгууль болсон юм. Санал өгөхөд 79 сая 498 мянга 240 хүн оролцжээ. Оросын ерөнхийлөгчийн албан тушаалд Борис Ельцин, Вадим Бакатин, Владимир Жириновский, Альберт Макашов, Николай Рыжков, Аман-гельды Тулеев гэсэн зургаан нэр дэвшигч өрсөлдсөн юм.

Сонгогчдын олонхи нь Борис Ельциний төлөө санал өгчээ. Тэр 57,3 хувийн санал авч, Оросын анхны ерөнхийлөгч болсон юм.

Дээд газраас томилогддог хүмүүсийн эрх дархын эсрэг тэмцэх, Оросыг ЗСБНХУ-аас гарган тусгаар тогтнуулах нь сонгогдсоны дараа Ельциний гол лоозон болсон билээ.

Ельциний ерөнхийлөгчийн эхний зарлигуудыннэг нь үйлдвэрийн газруудад намын байгууллагыг татан буулгахад хамаатай байв.

1991 оны арванхоёрдугаар сард Борис Ельцин Украины ерөнхийлөгч Леонид Кучма, Белорусын ерөнхийлөгч Станислав Шушкевич нартай Тусгаар улсуудынхамтын нөхөрлөл байгуулах тухай хэлэлцээ хийсэн юм.

ЗСБНХУ-ын ерөнхийлөгч Михаил Горбачев огцорч, ЗСБНХУ хэрэг дээрээ тарсантай холбогдуулан 1991 оны арванхоёрдугаар сарын 25-нд Борис Ельцин Оросын ерөнхийлөгчийн засаглалын бүх эрхийг авсан юм.

1996 оны долдугаар сарын 3-нд бүх ард түмний шууд нээлттэй хоёр шаттай сонгуулийн явцад Борис Ельцин Оросын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ