Дэлхийн хүн ам 7,4 тэрбумаас давав

НҮБ-ын Хүн амын сан 2016 оны Дэлхийн хүн амын тоог гаргажээ.Сүүлчийн мэдээгээр, хүн ам 7 тэрбум 433 сая болоод байгааг Ассошиэйтед пресс агентлаг мэдээлсэн байна.
Өнгөрсөн онд манай гарагт 7 тэрбум 349 сая хүн аж төрж байжээ. Тийнхүү 2016 онд Дэлхийн хүн ам 1,1 хувиарбуюу 80,8 саяар өссөн байна.
Энэ зууны эцэс гэхэд Дэлхийн хүн ам 11 тэрбумд хүрнэ гэж НҮБ-ын шинжээчид түрүүнд нь тооцоолсон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ