Утасны яриа сонсохтой холбоотой дуулиант хэрэг дэгдэв

Тусгай албад олон сая хүний утасны яриаг чагнан,мэдээ цуглуулдаг тухай мэдээлэл тарсантай холбогдуулан Америкийн иргэний эрх чөлөөг хамгаалагчдын холбоо АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны талаар Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хүний эрх хамгаалах байгууллага энэ практикийг АНУ-ын Үндсэн хуульд харш хэмээн хүлээн зөвшөөрч, үүнийг зогсоон, олж авсан бүх мэдээллийг устгахыг шаардаж байна.
Засгийн газар “улс орны дотоодод болон АНУ, бусад орны хоорондох утасны яриа бүрийн тухай мэдээ цуглуулж байгаа” нь үг хэлэх эрх чөлөөг баталгаажуулсан үндсэн хуулийн анхны засвар, түүнчлэн хувийн амьдралын халдашгүй эрхийг хангадаг дөрөв дэх засварыг зөрчиж байна гэж нэхэмжлэлд дурджээ.
АНУ-ын үндэсний тагнуулын албаны захирал Жеймс Клэппер,түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын агентлаг, батлан хамгаалах яам, хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчооны удирдагчдыг хариуцагчаар нэрлэсэн байна.
Үндэсний аюулгүй байдлын агентлаг шүүхийн нууц ордерын дагуу америкийн алсын холбооны томоохон компаниудын компаниудын нэг “Верайзон” компанийн олон сая үйлчлүүлэгчийн ярианы тухай мэдээлэл авдаг нь өнгөрсөн долоо хоногт тодорхой болсон юм. Үүнээс гадна, дэлхийн интернэт хэрэглэгчдийг ажигладаг АНУ-ын засгийн газрын “Призм” гэдэг өөр нэг өргөн цараатай хөтөлбөрийн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бас мэдээлжээ.
Тагнуулын төв газрын техникийн мэргэжилтэн байсан 29 настай Эдвард Сноуден энэ мэдээллийг өгсөн нь тодорхой болсон байна.Түүнд одоогоор ямар ч зэмлэл тулгаагүй байгаа бөгөөд харин түүнийг өршөөх тухай өргөх бичгийг Цагаан ордны сайтад байршуулсан байна. Одоо тэр Гонконгод байгаа бөгөөд гэхдээ яг хаана гэдэг нь тодорхойгүй байгаа ажээ. Сноуден Исландад хоргодох эрх хүсэх бодолтой байгаагаа мэдэгдэж байжээ.
Үүний хамт тэр дахин илчилсэн материал тараана гэдгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ