Яценюк Америкт 20 гаруй харш худалдан авсныг мэдээлж байна

Украины ерөнхий сайд асан Арсений Яценюк америкийн Флорида муж улсад хорь гаруй харш худалдан авсан тухай мэдээлэл тус орны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд гарчээ. “Обзерватель” сайт украины блогч Олег Торгалогийн бичсэнийг иш татан өнгөрсөн лхагва гарагт ингэж бичсэн байна.

Түүний дурдсанаар, Яценюк Майами хотод өндөр үнэтэй 24 харш худалдан авчээ. Блогч Майами хотод сууж, үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхэлдэг найзынхаа хэлснийг иш татжээ.

“Тэр манай Майданы баатар Арсений Яценюкийн тухай надад ярьсан юм. Яценюк саяхан Майамид ирж, 1-5 сая долларын үнэтэй 24 объект (харш) худалдан авсан” гэж Торгало бичсэн байна. Мэдээлэл “баталгаатайг” тэр онцлон дурдаад, энэ талаар сэтгүүлчдийн эрэн сурвалжлах арга хэмжээ зохион байгуулахаар амлажээ.

Яценюк өөрийнх нь орны тухай мартахгүй байхыг Өрнөдийн улсуудад уриалж байсныг түрүүнд нь мэдээлсэн юм. “Украин та бүхний хараанд байх ёстой, биднийг бүү орхиорой” гэж Яценюк хэлсэн байна.

Яценюк 2014 оны хоёрдугаар сараас 2016 оны дөрөвдүгээр сар хүртэл украины засгийн газрыг тэргүүлж байсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ