Чехийн ерөнхий сайд 25 жил ханилсан гэргийгээсээ салжээ

Чехийн ерөнхий сайд Петр Нечас25 жил хамт амьдарсан гэргий Радкагаассалжээ. Гэргий бид хоёр тус тусдаа амьдарч байгаагэж тэрдурдсан байна. Насанд хүрээгүй хоёр охин ньэхийнхээасрамжид үлдсэн бөгөөд тэдний боловсролыг ерөнхий сайд харж хянажбайхажээ. Ерөнхий сайд бас насанд хүрсэн хоёр хүүтэй гэнэ.
“Бид гэр бүлийн амьдралын тухай бодлоо зөвшин тохиролцохыг үнэхээр оролдож байсан. Бий болсон байдлаас хэрхэн гарахыг бид хараахан ойлгохгүй лбайгаа.Гэсэнч бид бие биедээ болон үр хүүхдүүддээ хүндэтгэлтэй хандахыг мэрийнэ” гэжНечасын өмнөөс гаргасан мэдэгдэлддурджээ.
ПетрНечасгэргийтэйгээ хамтбайхааболиод нэлээд хэдэн сар болж байгаагаа нэгдүгээр сарын дундуурзарласан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ