Шувууны ханиад гарснаар япончуудын хагас сая тахиаг устгажээ

Шувууны ханиад дэгдсэнээр японы Ниигата мужид 540 мянган тахиа устгасан байна. Киодо агентлаг ням гарагт ингэж мэдээлжээ.

Тус агентлагийн уламжилснаар, энэ нутгийн хоёр фермд өвчний голомт илэрсэн байна. Үүнээс гадна,хойд нутгийн Аомори мужид ханиадаар шувууд үхжээ. Тэнд вирус тархах болзошгүй аюулаас үүдэн 18 мянган тахиа устгасан байна.

Шувууны ханиад дэгдсэнээр орон нутгийн эрх баригчид шувууны фабрик бүрээскилометрт тахиа, өндөг тээвэрлэхийг хязгаарлажээ. Вирус илэрсэн нутгууд руу Үндэсний өөрийгөө хамгаалах хүчний дайчдыг явуулж, таххиа устгах ажилд оролцуулсныг хэвлэлд мэдээлж байна.

Вирус тархсан нутагт 60 гаруй фермийн аж ахуй байгаа ажээ. Ерөнхий сайд Шинзо Абэ гэрийн тэжээмэл шувууны өвчин цаашид газар авахыг таслан зогсоохын тулд хорио цээр тогтоох захирамж өгсөн байна.

1878 онд италийн малын эмч Эдуардо Перрончито шувууны ханиадыг “тахианы хижиг”гэсэн нэрээр анх удаатайлбарлажээ.Энэ өвчин шувууны дунд тарж, шувуунаас хүнд халдварладагбайна.Шувууны ханиадны янз бүрийн төрөл байдаг юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ