400 жилийн дараа Европ дахин живлээ

Олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас Европ тивийн гол мөрний усны түвшин нэмэгдэж, сав газартаа үерийн гамшиг дагууллаа. Эльба, Рейн, Дунай мөрний усны түвшин нэмэгдсээр Герман, Чехийн эрх баригчдыг онцгой байдал зарлахад хүргэсэн юм. Фото нийтлэлээрээЕвропыг дайрсан ихүерийг харуулж байна.

Чехэд ойрын хэдэн жил тохиолдоогүй их үер болж байна.ойролцоогоор тус улсад 23 мянган хүн үерийн гамшгаас болж оронгэргүй болсон байна. Чехийн Засгийн газар, Онцгой комисс хуралдаж, гамшгийн байдалтай хот, суурингуудад хийх ажлын төлөвлөгөө гаргажээ. Үерийн улмаас Европд 21 хүн амь насаа алдсан хэмээн мэдээлсэн юм. Эльба, Рейн, Дунай мөрний усны түвшин нэмэгдсэнээр голын сав дагуу оршдог Герман, Австри, Швейцарь зэрэг улсад үер болж, эрх баригчид нь нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ. Энэ ажилд армийнхныг татан оролцуулж байгаа юм байна.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ