Хоёр Солонгосын хэлэлцээ хойшлогдлоо

Хоёр Солонгосын хэлэлцээ хойшлогдсон хэмээн Өмнөд Солонгосын Нэгдлийн асуудал эрхэлсэн яам мэдэгдлээ. Уг нь тохиролцоо ёсоор өнөөдөр болох байсан юм. Хойд Солонгосын талаас өнөөдрийн уулзалтыг цуцлахыг хүссэн цахилгаан ирүүлсний дараа Өмнөдийнхөн тэдний хүсэлтийг ёсоор болгосон нь энэ ажээ. Одоохондоо чухам ямар шалтгааны улмаас хэлэцээ цуцлагдсан нь тодорхойгүй байна.
Өмнөдүүд энэ удаагийн хэлэлцээрийг нэгдлийн асуудалд төвлөрүүлээгүй бөгөөд хоёр улсын хоорондох эдийн засгийн салбарын эргэлт, үр өгөөжийг хэрхэн сайжруулах, Кесоны эдийн засгийн бүсийн эргэлтийг хэрхэн нэмэгдүүлэхэд асуудалд гол анхаарлаа хандуулж байна.Өмнөдүүд энэ сардаа багтаан хэлэлцээр хийхийг хүсч буй ч хойдчууд хэдийг хүртэл хэлэлцээрийг хойшлуулах нь одоогоор тодорхойгүй байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ