Ш.Мирзиёев Узбекистаны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Узбекистаны Ерөнхий сайд бөгөөд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч байсан Шавкат Мирзиёев ням гарагт явагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ. Энэ тухай тус улсын Сонгуулийн хороо даваа гарагт мэдээлсэн байна.
Тус улсын СЕХ-ноос даваа гарагт гаргасан сонгуулийн урьдчилсан дүнгээр парламентын доод танхим дахь улс төрийн хамгийн том хүчин болох Либерал-Ардчилсан намаас нэр дэвшсэн Ш.Мирзиёев 88,61 хувийн санал авчээ. Тэрээр 2003 оноос хойш ерөнхий сайдаар ажиллаж байгаа аж.
Тус улсыг Ислам Каримов тусгаар тогтносноос нь хойш 25 жилийн турш удирдсан бөгөөд энэ оны есдүгээр сарын 2-нд 78 насандаа таалал төгссөн юм. Тэрээр Орос, Хятад болон Барууны улсуудаас зайгаа барин омни чиглэлийн дипломат бодлого явуулдаг байсан билээ. Мөн хөрш Афганистанаас тархсан лалын хэт давруу үзэлтэй хатуу тэмцэж байв. И.Каримовын бодлогуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ Ш.Мирзиёев сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амлаж байсан учир сонгуульд ялах магадлал өндөр байж.
Сонгуулийн дүнг танилцуулсаны дараа шинээр сонгогдсон Ерөнхийлөгч өрсөлдөгчдөдөө баяр хүргээд ард түмний итгэлд гүнээ хүндэтгэн мэхийж буйгаа илэрхийллээ.
Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль энэ сарын 4-нд ямар нэгэн зөрчилгүй явагджээ.
Мирзиеев төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилогдохын өмнө Узбекийн Ерөнхий сайдаар ажиллаж байгаад Либерал ардчилсан намын их хурлаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн байна.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ