“Исламын улс” үүссэн шалтгааныг нэрлэв

Иракт цэргийн ажиллагаа явуулахдаа АНУ-ын гаргасан алдаа олон улсын террорын “Исламын улс” (ИУ) бүлэглэл бий болох нэг шалтгаан болсон юм. Америкийн төрийн тэргүүн Барак Обама Флорида муж улс дахь тус орны агаарын цэргийн хүчний баазадмягмар гарагт ингэж мэдэгдсэн байна.Түүний хэлсэн үгийн дүрс бичлэгийг Цагаан ордны сайтад тавьжээ.
“ИУ гэгч болсон тус байгууллага хүрээгээ тэлэхэд бүр анхнаасаа нэрмээс болж байсан 2003 оны халдлагын зарим алдааг давтахаас бид татгалзсан юм” гэж Обама тэмдэглэсэн байна.2014 онд АНУ Сири, Иракт террористуудтай тэмцэж эхэлсэн. Гэхдээ америкийн батальонуудын хүчээр биш, харинтусгай зориулалтын хүчин болон зарим төрлийн зэвсгээр Америкийн талын дэмжиж байсан тэндхийн отрядуудын хүчээр тэмцэж эхэлсэн юм гэж тэр дурджээ.
Эвслийн орнуудтеррористуудад агаараас 16 мянга гаруй удаа цохилт өгч, ИУ бүлэглэл хяналтдаа байсан нутаг дэвсгэрийн талаас илүүг алдсан юм гэж америкийн төрийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна. Тийнхүү “эцсийн дүнд ИУ бүлэглэлийн гол хүчийг нуга дарсан” гэж Обама мэдэгджээ. Гэхдээ Ойрхи Дорнод дахь хэт даврагч үзэлтнүүдийн эсрэг тэмцэл хэдэн үеийн турш сунжирч мэднэ гэдгийг тэр хүлээн зөвшөөрсөн байна.
ИУ бүлэглэл 2014 оны зун Сири, Иракийн нутгийн нэг хэсгийг эзэлж, тэнд халифатын улс байгуулснаа зарласан юм.Хэд хэдэн орны зэвсэгт хүчин, түүний дотор оросын агаар-сансрын хүчин ИУ бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгаа билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ