Оросууд Финляндын хилийг зөрчив

Финлянд улс ОХУ-ын цэргийн онгоцууд тус улсын хилийг зөрчсөн хэмээн мэдэгдлээ. Оросууд хил зөрчсөн талаарх мэдээллийг авмагц Финлянд улс түгшүүр зарлаж, агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцнуудаа хөөргөсөн байна.
Финляндын Батлан хамгаалах яамны мэдээлж буйгаар оросууд өчигдөр орон нутгийн цагаар 11:00 цагийн үед Финийн булангийн бүсээр хууль бусаар хил нэвтэрсэн гэв. Хилчдэд хараа хяналтаа сайжруулж, үр дүнг тэр дор нь илтгэж байх тушаал өгчээ. Харин ОХУ-ын талаас одоогоор энэ тухай ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Өмнө нь өнгөрсөн тавдугаар сард Оросын нисэгчдийг хил зөрчсөн талаар мэдэгдэж байсан ч ОХУ-ын Батлан хамгаалахын яам энэ мэдээллийг эрс үгүйсгэж байсан.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ