Пакистанд нисэх онгоц осолдож, нэг ч хүн амьд гараагүй байна

Пакистаны баруун хойд нутагт сүйрсэн нисэх онгоцонд сууж явсан нэг ч хүн амьд гараагүй байна. Пакистаны иргэний нисэхийн удирдах газраас энэ мэдээллийг нотолжээ.Нисэх онгоцонд нийтдээ 48 хүн сууж явсан байна.

Хэвлэлд бичсэнээр, сүйрэл болсон газраас 36 хүний цогцосыг олсон байна. Харин бусдынх нь цогцосыг эрэн хайх ажил үргэлжилж байгаа ажээ. Мөн нисэх онгоцны нэг хар харцагийг олсон байна.

Нисэх онгоц 12 дугаар сарын 07-нд Хайбер-Пахтунхва мужийн Аботтабед хотын хавьд сүйрчээ. Нисэх онгоц дээрх мужийн Читрал хотоос Исламабад руу нислэг үйлдэж байжээ. Зорчигчдын дунд пакистаны нэрт дуучин Жунед Жамшед явсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ