Доктор Лиза: Би Сири улс руу явна

Хүний эрхийн зөвлөлийн жил тутмын хуралдаан дээр Оросын ерөнхийлөгч Владимир Путин 2015 онд батлагдсан хүний эрх хамгаалах, буяны үйл ажиллагааны салбарт гарамгай амжилт гаргасны төлөө төрийн шагналыг өчигдөр анх удаа гардуулав.
Шагналыг 2,5 сая рубль дагалддаг байна. 12 дугаар сарын 10-нд тэмдэглэдэг Олон улсын хүний эрхийн өдөрт зориулан уг шагналыг гардуулжээ.
“Хүүхдийн хоспис”-ын ерөнхий захирал Александр Ткаченко, “Шударга тусламж” олон улсын олон нийтийн байгууллагын захирал Елизавета Глинка нар анхны шагналтан болсон байна. Тэрээр доктор Лиза гэдгээрээ нэрд гарсан юм.
Доктор Лиза Кремльд цугларагсдад хандан харуусал дүүрэн үг хэлсэн бөгөөд тэрээр Донбасст өвчтэй болон шархадсан хүүхдүүдийг аврахын тулд байлдааны ажиллагаа эхэлмэгц тийшээ хамгийн түрүүнд явсан хүмүүсийн нэг байжээ.
Елизавета Глинка олон зуун хүүхдийг Орост эмчлүүлэхээр явуулж, ингэснээр тэдэнд туслах эмч нар дайтаж байгаа бүс нутагт байгаагүй учир хамтран зүтгэгчдийнхээ хамт тэдний амь насыг аварч чадсан байна.
“Донбасс, Сирийн өвчтэй, шархадсан, алагдсан хүүхдүүдийг харахад нүд хальтирмаар” гэж доктор Лиза хүлээн зөвшөөрчээ. “Хүний эрх хамгаалагч бид улс төрийн бодлогоос ангид байдаг” гэж Глинка хэлсэн байна.
“Маргааш би Донецк руу явна. Тэндээс Сирид очно. Бид эсэн мэнд буцаж ирнэ гэдэгтээ хүмүүнлэгийн тусламж эрхэлдэг бусад олон арван сайн дурынхны адил итгэлгүй л байна. Яагаад гэвэл, дайн гэдэг бол энэ дэлхийн жинхэнэ там” гэж тэрээр онцлон дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ