Сенатчид Оросын талаар хатуу байр суурь баримтлахыг уриалжээ

Сенатчид Украины зүүн өмнөд нутгийн байдлаас болоод Оросын талаар “хатуу байр суурь” баримтлахыг АНУ-ын ерөнхийлөгчөөр томилогдсон Доналд Трампад уриалсан байна. Ройтерс агентлаг пүрэв гарагт ингэж мэдээлжээ.

Америкийн конгрессын дээд танхимын 27 гишүүн зохих уриалга илгээсэн байна. Энэ бүлэгт сенатч Роберт Портман тэргүүтэй бүгд найрамдах намын 12, Ричард Дурбин тэргүүтэй ардчилсан намын 15 гишүүн оржээ. “Оросын зүгээс түрэмгийллээ үргэлжлүүлж,Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хувь заяагаа өөрөө сонгох бүрэн эрхийг хүндэтгэхээс удаа дараа татгалзаж байгаатай холбогдуулан Украинд үзүүлэх улс төр, эдийн засаг, цэргийн дэмжлэгээ нэмэгдүүлэхийг АНУ-д дахин уриалж байна” гэж захидалд дурджээ.

Крым Орост нэгдсэнийгэс хүлээн зөвшөөрч, тус орны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахгүй байхыг сенатчид Трампад бас уриалсан байна.

Сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа явцад Доналд Трамп Оросын ерөнхийлөгч Владимир Путинд талархалтай хандаж байгаагаа нэг бус удаа илэрхийлж, Оростой харилцаагаа хэвийн болгохоор амлаж байсан юм. Түүнчлэн сонгуульд ялвал Крымыг ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч, хоригийг цуцлах асуудлыг хэлэлцэнэ гэж тэр хэлж байсан билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ