Эмэгтэйчүүд согтууруулах ундааны хэрэглээгээрээ эрчүүдийг гүйцэж байна

Согтууруулах ундаа хэрэглэх нь эрчүүдийг бодвол уламжлал ёсоор илүү бага түвшинд байсан эмэгтэйчүүд өнөөдөр жендерийн энэ ялгааг арилгахаар шийдсэн бололтой. Яагаад гэвэл “BMJ Open” онлайн-сэтгүүлд бичсэнээр, өнөөгийн эмэгтэйчүүдбараг л эрчүүд шиг тийм хэмжээний согтууруулах ундаа хэрэглэж байгаа ажээ.

Хэрвэээрчүүд болон эмэгтэйчүүдийн хэрэглэдэг согтууруулах ундааныхэмжээурьд нь 12 дахинаар ялгаатай байсан бол одоо энэ ялгаа үлэмж багассан гэдэгт шинжээчид итгэлтэй байна.

Эрдэмтэд1980-2014 онд нийтлэгдсэн энэ асуудлын талаарх бараг 70 судалгаанд дүн шинжилгээ хийжээ. Энэ нь олон улсын цараатай судалгаа болонбүс нутгийн шинжтэй статиситкийн тооцообайсан гэнэ.

Үүнээс гадна, эмэгтэйчүүд урьд нь эрчүүдээс өөр байсан согтууруулах ундааны хэрэглээний ялгааг бараг арилгасны зэрэгцээ,согтууруулах ундаа хэрэглэснээс үүдсэн эрүүл мэндэд учирдаг сөрөг үр дагаврын давтамжаар эрчүүдтэй зуузай холбожирсэн нь илэрчээ.

Өөрөөр хэлбэл,архидан согтуурах нь судлаачдын тэмдэглэж байгаагаар, ихэнхидээ эрчүүдийн асуудал байхаа больж, харинодоо хоёр хүйснийнхэнд бараг адилхан шахуу аюул учруулжбайна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ