Стамбулд террорын улмаас амь үрэгдэгсэд 30 дөхлөө

Стамбул хотод террорын ажиллагаа үйлдсэний улмаас амь үрэгдэгсдийн тоо 29-д хүрчээ. Тэдний 27 нь цагдаагийн ажилтнууд байна. Туркийн ДХЯ-ны тэргүүн Сулейман Сойлугийн хэлснийг иш татан, Ройтерс агентлагийн мэдээлснээр, халдлагад 166 хүн өртжээ.
Сайдын дурдсанаар, тэднээс 23 хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд эмч нар тэдний амь насыг аврахаар ажиллаж байна. Тэсрэх бодис бүхий машин эхлээд дэлбэрч, 45 секундийн дараа амиа золиослогч өөрийгөө дэлбэлжээ. Машинд тавьсан тэсрэх төхөөрөмжийг зайнаас удирдан дэлбэлсэн байна.
ДХЯ-ны тэргүүний хэлснээр, террорын ажиллагаанд холбогдолтой байж болох сэжигтнээр 10 хүнийг саатуулаад байгаа ажээ.
Стамбул хотод дэлбэрэлт бямба гарагт орон нутгийн цагаар 22 цаг 30 минутад (УБ-ын цагаар ням гарагийн үүрээр 03 цаг 30 минут) “Vodafone Arena” цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоохи зам дээр болон ойрхоны паркад болсон байна. Цагдаагийн тусгай зориулалтын хүчнийхний сууж явсан автобусны ойролцоох зам дээр тэсрэх төхөөрөмж бүхий машин дэлбэрчээ. Парк дахь халдлагыг амиа золиослогч этгээд үйлдсэн байна.
Туркийн эрх баригчид Стамбул хотод болсон террорын ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэхийг түр хоригложээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ