Энэтхэгийн санваартан 120 насны ойгоо тэмдэглэжээ

Санваартан Свами Шинаванда 120 нас хүрчээ. Сексийн таашаал, амтлагчтай хоолноос татгалзах, түүнчлэн өдөр бүр йогийн дасгал хийх нь урт наслахын үндсийн үндэс мөн гэж тус орны зүүн хойд нутгийн Варанаси хотын оршин суугч тэрээр хэлсэн байна. Шинаванда маш ядуу айлд өссөн бөгөөд одоо болтол шалан дээр, ингэхдээ толгой дороо дэрний оронд чулуу тавьж унтдаг гэж “Миррор” сонинд бичжээ.
Түүнийпаспортод 1896 оны наймдугаар сарын 08-нд төрсөн гэж бичсэн байдаг байна. Одоо Гиннессийн номын төлөөлөгчид энэ мэдээллийг шалгаж байгаа ажээ. Ийм өндөр настай мөртлөө санваартан маш сайхан харагдаж байгааг олон хүн дурдаж, түүний хатамжит болон аж төрөх ёсыг бахаддаг байна.
"Би өдөр бүр йогоор дөрвөн цаг хичээллэдэг" гэж тэр хэлжээ.Йог нь надад сексийг орлодог гэжШинаванда ярьсан байна.
“Йогнь материаллаг ертөнцийн бусад эд юмсыг бодвол надад асар их таашаал өгдөг” гэж тэр хэлдэг байна. Саяхнаас тэр улс орноороо явж, эрүүл аж төрөх ёс болон сэтгэл санааныамар амгаланд хүрэх аргын тухай лекц уншдаг болжээ.
Хэрвээ Гиннессийн номын төлөөлөгчид санваартны насыг нотолвол, түүнийгманай гарагийнхамгийн өндөр настан гэж албан ёсоорхүлээн зөвшөөрөх юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ