Японд оны шилдэг машиныг тодруулав

Японы “Оны машин” шалгаруулалт шилдэг машиныг тодруулсан байна. Энэ нь “Subaru Impreza” седан юм. Ингэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, энэ машин “Toyota Prius” гибрид (хоёрдугаар байр), “Audi A4” (гуравдугаар байр) өмнө оржээ.
Шинэ «Импреза» машиныг эхлээд АНУ-д танилцуулж, харин Японд 10 дугаар сарын 13-наас л худалдаж эхэлсэн байна. Үйлдвэрлэгч компанийн мэдэгдэж байгаагаар, бүр нэг сарын дараа уг машиныг авахыг хүссэн 11 мянга гаруй мэдүүлэг компанид иржээ.
Өнгөрсөн жил “Оны машин” шалгаруулалтын хүрээнд “Mazda MX-5” гэдэг хоёр суудалтай машин оны шилдгээр шалгарч байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ