Японд Путин айлчлах гэж буйд АНУ дургүй байна

Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар хэлэлцээ хийх гэж буйд Вашингтоны засаг захиргаа сэтгэл дундуур байгааг Японы тал тоосонгүй. Киодо агентлаг дипломатын бодлогын учрыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татан ингэж мэдээлжээ.
Японы нийслэлд Абэ, Путин нар уулзах гэж байгаа нь “Долоогийн бүлгийн зүгээс ОХУ-д үзүүлж буй дарамт шахалтыг” сулруулахад хүргэж болох юм хэмээн болгоомжилж байгаагаас АНУ энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг өнгөрсөн сард удаа дараа эсэргүүцэж байсан юм.
Гэсэн ч Оросын удирдагч 12 дугаар сарын 15-16-нд Японд айлчилна гэж 12 дугаар сарын 08-нд тус улс мэдэгджээ.
Абэ, Путин нарын уулзалт Токио, түүнчлэн Ямагути мужийн Нагато хотод болох юм. “Ерөнхийлөгч Путиний айлчлал Япон, Оросын харилцааг цаашид хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх болно” гэж Японы ГХЯ дурьдсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ