ОХУ ижил хүйстний эсрэг хууль баталлаа

ОХУ-ын Төрийн Думаас 18 наснаас доош насныханд ижил хүйстний тухай ярьж, сурталчлахыг хориглосон хууль баталжээ. Үүний дараа ОХУ-ын нийслэл Москва хотноо ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцэгчид болон эсэргүүцэгчдийнхооронд мөргөлдөөн гарсан байна. Засгийн газраас баталсан шинэ хуулийн дагуу ижил хүйстэн мэт зан, байдал гаргасан хувь хүнийг 5000 хүртэлх рубль, албан тушаалтныг үүнийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох бөгөөд хуулийг зөрчсөн албан байгууллага, сургуулийг 500 мянга хүртэлх рублиэр торгох арга хэмжээ авахаар болжээ. Үүнээс өмнө ОХУ-ын Засгийн газраас шашны үзэл суртлыг доромжилсон хүнд гурав хүртэлх жилийн хорих ял оноох хууль баталсан байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ