Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг огцруулах хуулийн төсөл боловсруулжээ

Өчигдөр даваа гарагт Өмнөд Солонгосын парламентын төлөөлөгчид ерөнхийлөгч Пак Кын Хе-г огцруулах хуулийн төсөл танилцуулжээ. Уг хуулийн төслөөр ирэх баасан гарагт санал хураах юм. Баримт бичиг шаардлагатай тооны санал авна гэдэгт сөрөг намууд итгэлтэй байна гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Хэрвээ хуулийн төсөл батлагдвал, Үндсэн хуулийн цэцийн дэмжлэг хэрэгтэй юм. Энэ үйл явцад олон сар шаардагдаж болох юм.
Бүрэн эрхээ хэтрүүлэн ашигласнаас үүдэлтэй дуулиант хэрэгт гол оролцогчдын нэг болох ерөнхийлөгч хүчтэй дарамт шахалтад байгаа юм. Бямба гараг бүр хүмүүс жагсаал цуглаан хийж, түүнийг нэн даруй огцрохыг шаардаж байгаа билээ. Түүний нэр хүнд хамгийн доод хэмжээнд хүртэл унажээ. Тэр бүтэн таван жилийн хугацаагаа дуусгалгүйгээр огцорч болох анхны ардчилсан ёсоор сонгогдсон ерөнхийлөгч болж мэдэх юм.
Улс төрийн санаачлага гаргасны хариуд хоёр санд мөнгө хандивлахыг томоохон бизнесмэнүүдийг албадахын тулд зөвлөх асан найз эмэгтэйтэйгээ хуйвалдаж байсан гэж ерөнхийлөгчийг буруутгаж байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ