Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

10.00 цагт: НМХГ-аас шинэ жилийн хяналт шалгалтын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ.
10.00 цагт: Иргэд хамтарч компани байгуулан хувийн эзэмшлийн газар дээрээ орон сууцны барилга бариулахаар “Нарлаг Буянт-Ухаа” төслийн хөрөнгө оруулагч БНСУ-ын “Work line” компани хэвлэлийн бага хурал зарлалаа. ХБХ Монгол ньюс мэдээллийн төвд болно.
10.15 цагт: Солонгост ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалах, ажлын хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар Монгол ньюс мэдээллийн төвд БНСУ-ын хуулийн фирмээс мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Монгол наадам цогцолборын удирдлага мэдээлэл Хүй долоо худагт байгуулсан "UB RESORT" цанын баазын нээлтийн талаар мэдээлэл өгнө.
11.00 цагт: Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэгийн өргөтгөл шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа болно.
11.30 цагт: “Иргэдийн шударга шүүх” ТББ-ынхан улс төрийн нам байгуулах болсон талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт: Монголын Залуучуудын холбоо сурган хүмүүжүүлэх үйлсэд эрдэм мэдлэгээ зориулж буй багш нарыг урамшуулан алдаршуулах зорилгоор оны тэргүүний залуу багш шалгаруулах "Оюунлаг үйлстэн” ёслолын ажиллагааг анх удаагаа зохион байгуулна. ЕБС-ийн шилдэг 180 гаруй багшаас шүүгчдийн шалгуураар шалгарсан шилдгийн шилдэг 10 залуу багш тодорч, шагналаа гардана.
14.00 цагт: Цагдаагийн байгууллага, Монголбанктай хамтран хуурамч мөнгөн тэмдэгтийн асуудлаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт: АШУҮИС-ийн харьяа Сувилахуйн сургууль дээр Монголын Боловсролын салбарт анх удаа ISO 9001 Олон улсын стандарт нэвтрүүлэх батламж гардуулах ёслол болно.
15.00 цагт: "Өнөр бүл" хүүхдийн төвийн нээлттэй хаалганы өдөр зохион байгуулагдана. Хаяг: Улаанхуарангийн эцэс, 53-р сургуулийн баруун талд.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ