Хамгийн баян нэр цуутнуудын жагсаалт гаргажээ

“Форбс” сэтгүүлийнхэн оны хамгийн баян нэр цуутай хүмүүсийн жагсаалт гаргажээ. Эхний аравт найруулагч Жорж Лукас, Стивен Спилберг, илбэчин Дэвид Копперфильд, сагсан бөмбөгчин Майкл Жордон, зохиолч Жеймс Паттерсон болон бусад хүмүүс багтсан байна.

Нэр цуутай хүмүүсийн жагсаалтын эхэнд “Оддын дайн” кино бүтээсэн найруулагч Жорж Лукас бичигджээ. Түүний хөрөнгө 4,7 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Тэрээр энэ мөнгөнийхөө нэлээд хэсгийг “Дисней” студид өөрийн “Lucasfilm” компанийг худалдаж олжээ.

Лукасын мэргэжил нэгт Стивен Спилберг хоёрт орсон байна. Тэрээр банкны дансандаа 3,7 тэрбум доллартай ажээ. Эхний гуравт телевизийн хөтлөгч Опра Уинфри (2,8 тэрбум доллар) бичигдлээ.

Ийнхүү “Форбс” сэтгүүлийн хамгийн баян оддын жагсаалтад багтсан бусад хүн гэвэл:

  • Майкл Жордан (1,2 тэрбум доллар),
  • Дэвид Копперфильд (850 сая),
  • Рэпер Пи Дидди (жинхэнэ нэр нь Шон Кобс, 750 сая) ,
  • Гольфчин Тайгер Вудс (740 сая),
  • Рэпер Доктор Дре (710 сая),
  • Зохиолч Жеймс Паттерсон (700 сая),
  • Жүжигчин Жером Сайнфелд (670 сая).

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ